Үндсэн агуулга руу шилжих
Кибер зөрчил мэдээлэх

Энэ имэйл хаяг аюултай юу?

Танихгүй хаягаас захидал ирсэн үү? Хариу бичих, холбоос дарахаасаа өмнө илгээгчийн хаягийг шалгаарай.

Монголын болон олон улсын залилангийн бүртгэлтэй тулгана. Холбоосыг нээхгүйгээр шалгана.

Олон улсын спам, залилангийн жагсаалт болон манай мэдээллийн сантай тулгана. Хаягийг хадгалдаггүй.

Хариуг хэрхэн ойлгох вэ?

Залилантай холбоотой хаяг
хариу бүү бич.
Сэжигтэй хаяг
спам эсвэл нэг удаагийн хаяг.
Бүртгэлд илрээгүй
аюулгүй гэсэн үг биш.

Залилангийн шинж тэмдгийг таних

Бодит цагт

Шинээр илэрсэн

Бүгдийг харах
Системийн үнэлгээ гэж юу вэ?

Зар бүрийг систем автоматаар шалгаж, «Залилан» эсвэл «Сэжигтэй» гэж ангилдаг. Хувиар харуулсан үзүүлэлт нь системийн үнэлгээний итгэлцлийн түвшинг илэрхийлэх бөгөөд залиланд өртөх эрсдэлийг хэмжихгүй.

«Мэргэжилтэн баталгаажуулсан» тэмдэг нь тухайн зарыг манай мэргэжилтэн шалгаж, залилан болохыг баталгаажуулсныг илтгэнэ.

Нийт илэрсэн

Бүх бүртгэлээс 8-ыг харуулж байнаБүх бүртгэлээс 4-ийг харуулж байна

Бүгдийг харах

Илрүүлэлтийн статистик

Залилан гэж ангилсан илрүүлэлтБүх хугацаанд
4,527
Шинэ илрүүлэлт: залилан ба сэжигтэйСүүлийн 24 цагт анх илэрсэн
29
Нэрийг нь ашигласан байгууллагаБүх хугацаанд
20
Байгууллагын нэрээр хийсэн залиланСонгосон хугацаанд · 1 сар
207

Илрүүлэлтийн явц

2026.10.25 – 2026.11.23

  • Нийт (бүх байгууллага)
  • Хаан банк
  • Төрийн банк
  • Худалдаа хөгжлийн банк
Хүснэгтээр харах
Илрүүлэлт, 1 сар
ХугацааНийтХаан банкТөрийн банкХудалдаа хөгжлийн банк
2026.10.25231021
2026.10.26110011
2026.10.27201404
2026.10.28261716
2026.10.291100
2026.10.303210
2026.10.310000
2026.11.011000
2026.11.021001
2026.11.030000
2026.11.047020
2026.11.055001
2026.11.065020
2026.11.075040
2026.11.0810060
2026.11.092000
2026.11.102010
2026.11.116000
2026.11.125130
2026.11.135000
2026.11.1413370
2026.11.152020
2026.11.161010
2026.11.179400
2026.11.189090
2026.11.191100
2026.11.206600
2026.11.216510
2026.11.22131100
2026.11.23 *9050

* Одоог хүртэлх тоо.

Нэрийг нь хамгийн их ашигласан байгууллага

1 сар

Графикт харуулах байгууллагаа сонгоно уу.

Бусад байгууллага2 · 1%

Тоог хэрхэн тоолсон бэ?
  • Залилан гэж ангилсан илрүүлэлт — систем «залилан» гэж ангилсан бүх илрүүлэлт, байгууллагын нэр тодорхойгүйг оролцуулан. «Сэжигтэй»-г оруулаагүй.
  • Шинэ илрүүлэлт: залилан ба сэжигтэй — сүүлийн 24 цагт анх илэрсэн, «залилан» эсвэл «сэжигтэй» гэж ангилсан илрүүлэлт. Энэ тоонд «сэжигтэй» орно.
  • Нэрийг нь ашигласан байгууллага — «залилан» гэж ангилсан илрүүлэлтэд нэр нь гарсан байгууллагын тоо. Нэг байгууллагын өөр өөр бичлэгийг нэгтгэсэн; системийн байгууллагын жагсаалтад ороогүй нэрийг тоолоогүй тул бодит тооноос бага байж болно.
  • Байгууллагын нэрээр хийсэн залилан — сонгосон хугацаанд анх илэрсэн, «залилан» гэж ангилсан, нэрийг нь ашигласан байгууллага тодорхой илрүүлэлт. Граф, жагсаалт хоёр яг энэ тоог задалж харуулна.
  • Бүх тоо систем автоматаар ангилсан илрүүлэлтийг тоолно; ихэнхийг мэргэжилтэн тус бүрд нь шалгаагүй. Мэргэжилтэн “залилан биш” гэж тогтоосон илрүүлэлтийг хасна.
  • Илрүүлэлт бүрийг анх илэрсэн өдөрт нь тоолно. Facebook зар болон шинээр бүртгэгдсэн сэжигтэй домэйн хоёулаа орно; нэг зарын давхардсан хувилбар тус бүрдээ тоологдоно.
  • Өдрийг UTC цагаар (Улаанбаатарын цагаас 8 цаг хоцуу), “24 цаг”-ийг Улаанбаатарын цагаар бүлэглэнэ. 3 ба 6 сарын графикт 7 хоногоор нэгтгэнэ. Сүүлийн багана одоог хүртэлх тоо.
  • “Бусад байгууллага” нь жагсаалтын эхний байруудад ороогүй байгууллагууд болон системийн байгууллагын жагсаалтад хараахан ороогүй нэрсийг хамтад нь харуулна.
  • Тэг нь тухайн хугацаанд илрүүлэлт бүртгэгдээгүй гэсэн үг; цуглуулалт тасарсан үеийг ялгаж харуулах боломжгүй.

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 1. Холбоосоо хуулж оруулна

    Мессеж, имэйл, Facebook зар — хаанаас ирсэн ч хамаагүй. Холбоосыг бүү дар, зөвхөн хуулж аваарай.

  2. 2. Бид бүртгэлээсээ хайна

    Монголд илэрсэн залилангийн зарууд болон олон улсын нээлттэй мэдээллийн сангуудаас тухайн хаягийг хайна.

  3. 3. Хариуг шууд харна

    Аюултай бол юу хийхийг хэлж өгнө. Олдоогүй нь аюулгүй гэсэн баталгаа биш — сэжиг төрвөл бүү дар.

Түгээмэл асуулт, хариулт

Залилангийн вэбсайтыг яаж таних вэ?

Хаягийн жинхэнэ домэйнийг уншаарай: албан ёсны нэр дээр үг, үсэг нэмсэн хаяг (жишээ нь mybank-login.example) сэжигтэй. Шагнал амлах, яаруулах, нууц үг эсвэл картын мэдээлэл нэхэх нь бас гол шинж. .icu, .top гэх мэт ховор төгсгөл дангаараа нотолгоо биш ч нэмж нягтлах шалтгаан. Дэлгэрэнгүй

«Бүртгэлд олдсонгүй» гэвэл аюулгүй гэсэн үг үү?

Үгүй. Энэ нь тухайн хаяг манай болон олон улсын бүртгэлд одоогоор байхгүй гэсэн үг. Шинээр үүссэн залилангийн хаяг бүртгэлд хараахан ороогүй байж болох тул хувийн мэдээллээ оруулахаасаа өмнө эх сурвалжийг нягтлаарай.

Танил байгууллагаас ирсэн мессеж хуурамч байж болох уу?

Тийм. Залилагч банк, төрийн байгууллага, хүргэлтийн компанийн нэр, лого, илгээгчийн нэрийг дуурайж чаддаг. Мессеж дэх холбоосыг бүү дар — тухайн байгууллагын албан ёсны апп эсвэл өөрөө хайж олсон дугаараар нь лавлаарай. Дэлгэрэнгүй

HTTPS (цоожтой) байвал сайт найдвартай юу?

Үгүй. Цоож нь зөвхөн холболт шифрлэгдсэнийг харуулна, сайтыг хэн ажиллуулж байгааг биш. Залилангийн сайт ч HTTPS ашиглаж болно.

Сэжигтэй холбоос дарчихсан бол яах вэ?

Юу ч оруулаагүй, татаагүй бол хуудсыг хаахад ихэнхдээ хангалттай. Нууц үг оруулсан бол албан ёсны апп, сайтаар нь нэвтэрч нууц үгээ соль. Картын мэдээлэл, код өгсөн эсвэл мөнгө шилжүүлсэн бол банкандаа нэн даруй залга. Файл татсан, апп суулгасан бол интернэтээс салгаад шалга. Алхам алхмаар

Залилангийн талаар хаана мэдэгдэх вэ?

Мөнгө алдсан бол эхлээд банкандаа, дараа нь цагдаагийн байгууллагын 102 эсвэл 5126-5666 дугаарт мэдэгд. Кибер халдлага, зөрчлийг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд 7000 1113 утсаар эсвэл 113.mn маягтаар мэдээлнэ. Бүх суваг